Wednesday, December 15, 2010

Залхуугаа давах алтан дvрэм

0 бичлэг

Залхуугаа давах алтан дvрэм
Xvмvvс ямарваа нэг зvйл хийх ёстой ч тvvнийгээ хийхээс нэг л зайлсхийгээд залхуу хvрэх
тохиолдол байдаг. Тэгвэл энэ байдлаас яаж гарах вэ?
Энэ бол зєвхєн чамаас л шалтгаалах асуудал. Ингээд залхуугаас гарч єєрсдийгєє зоригжуулахад урагшаа.


1. Сэтэглийн хvч чиний хєдєлгєєнєєс

Энэ нь чи ямар нэг зvйл хийхээс залхуу чинь хvрээд байвал єєрийгєє зоригжуулах ямарваа нэг vгийг чи єєртєє хэл жишээ нь "би чаднаа" гэж. Гэхдээ энэ vгийг чи зvгээр хэлэх биш єєрийгєє зоригжуулахаар хvчтэй бєгєєд чангаар хэлхэд чамд маш их энерги хуримтлагдах болно.

Yahoo-н Түүх

0 бичлэг

Yahoo-н Түүх
Та биднийй өдөр тутмын хэрэглээ и-мэйл хаягны Yahoo компаны захирал Жерри Янг өдгөө дэлхийн хамгийн залуу тэрбумтнаар шалгарчээ. Тvvнийг хэрхэн баяжсан тvvхээс танилцуулъя. Жерри 1968 онд Тайванд төрсөн бөгөөд 2 настай байхад нь эцэг нь нас барж, их сургуульд англи хэлний багш ажилтай ээж нь гэр бvлээ АНУ-н Калифорни муж дахь Сан Хосе хот руу нvvлгэв...Жерри Янг хичээлдээ маш сайн оюутан байсан бөгөөд Станфордын Их сургуульд дөрөвхөн жил сурах хугацаандаа цахилгааны инженерийн мэргэжлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалжээ.

Харин тvvний багш болох Дэвид Фило АНУ-н Висконсин мужид 1966 онд төржээ. Бага насаа аав ээжийнхээ хамт Луизана мужийн коммунд ө
нгөрөөсөн тэрээр Туланы их сургуульд орж, компьютер инженерийн мэргэжил эзэмшив. Дараа нь Станфордын их сургуульд орж магистрын зэргээр суралцаж, хичээлийн хажуугаар туслагч-ассистент багшаар ажиллаж байжээ. рсдийн докторын зэргийн судалгааны ажил дээр “Компьютерийн дизайн” сэдвээр ажиллаж байх ёстой байжээ. Харин оронд тэд өөрсдийн хамаг цаг заваа тухайн vед шинэхэн нээгдээд байсан “WORLD WIDE WEB”-н ертөнцөөр аялж, арвин их мэдээллийг нь ухаж суухад зарцуулж байв. Тэдний энэ талаар хийсэн анхны төсөл нь интернэтээс NBA- тоглогчдын талаар мэдээлэл хайж олдог програм байжээ. Жерригийн хийсэн анхны вэб сайт нь ч гэсэн тvvний спортын их дур сонирхлыг илэрхийлэн байв.

Ингээд удалгvй Жерри, Девид хоёр маань вэб ертөнц дэх асар ө
ргөн хэмжээний мэдээлэлтэй харьцаж ажиллахад амжилт олох гол тvлхvvр нь эдгээр мэдээллийг эмхлэн зохион байгуулах явдал юм гэдгийг ойлгосон байна. Анхандаа тэд өөрсдийн дуртай вэб хуудаснуудын хаягийг ангилан цуглуулж, “World Wide Web” дэх “Жерригийн лавлах” гэсэн нэрээр найз нартаа и-мэйл явуулж, вэб хуудас болгон гаргаж байжээ. Энэ нэр нь өөрсдөд нь төдийлөн таалагдаагvй тул “YAHOO!” гэсэн богинохон бөгөөд содон нэр бодож олсон байна. Тэдэнд энэ нэрнийх нь “бvдvvлэгдvv этгээд бөгөөд хэлэхэд амьд аялгуу” нь таалагдсан бөгөөд дараа нь энэндээ тааруулсан дараах албаны нэрийг бодож олжээ.

“Yet Another Hierarchical Official Oracle”.

1994 он гэхэд хэдэн мянган хvн “Yahoo!”-г ашиглан интернэтээс хэрэгтэй мэдээллээ олж авч байв. Энэ онд хэрэглэгчдийн тоо сар тутамд хоёр дахин нэмэгдэж байлаа. Жерри, Девид хоёр ч гэсэн өө
рсдийн шинэ хобби–доо цаг заваа бvрэн зарцуулж, ангилсан вэб хаягнуудаасаа хэрэгллэгч дурын vг хэрэглэн хайлт хийх, өөрийн хvссэн вэбний хаягийг нэмэх зэрэг олон боломжуудыг нэмж, тухайн vед хамгийн их хvн ханддаг вэб сайтны нэг болсноос их ачааллыг даах чадвартай “вэб” сервер програм хангамж-г нь хvртэл өөрсдөө зохион хэрэглэж байв. Энэ vед тэд Станфорд их сургуулийнхаа интернет холбоосыг хэрэглэж vйл ажиллагаа явуулж байсан бөгөөд удалгvй сургуулийнх нь сvлжээ дэлхийн өнцөг булан бvрээс өдөр тутам сая саяараа холбогдох их хэрэглэгчдийн ачааллыг даахаа больж эхлэн, сургуулийнх нь удирдлага Жерри Девид хоёрт хандан vйл ажиллагаанд өөрийнхөө компьютер, интернет холболтыг vнэгvй хэрэглvvлэх хvсэлтэй MCI, WORLDCOM, AOL, NETSCAPE гэх мэт олон том компаниудын төлөөлөгчид Жерри, Девид хоёртой ирж уулзсан бөгөөд, 1995 онд тэд NETSCAPE –н саналыг хvлээн авч vйл ажиллагаагаа тэднийх рvv нvvлгэжээ.

Эцэст нь 1995 оны 3-р сард Жерри Девид хоёр маань өө
рсдийнх нь вэб хуудсаа хайх хобби нь бизнесийн нилээдгvй ашиг олох vйл ажиллагаа болж болох юм гэдгийг бvрэн ухаарчээ. Тэд хөрөнгө оруулалтын SEQUOLA пvvсээс 4 сая доллар зээлж өөрсдийн гэсэн компанийг байгуулав. өөрсдөд нь бизнесийн vйл ажиллагаа явуулах туршлага дутмаг гэдгийг ойлгож, ижилхэн Станфорд их сургуулийн бас нэг төгсөгч болох Тим Кугл (тухайн vедээ 400 сая $-н хөрөнгөтэй компани ажиллуулж байв) –г өөрсдийн даргаа болгож хөлсөлж байжээ.

1995-1999 оны хугацаанд “Yahoo!”- н жил тутамд олж байсан орлогын хэмжээ нь 35%-р нэмэгдэж байв. Ихэнх ашгаа тэд вэб хуудсан дээр байрлуулсан төлбөртэй баннер сурталчилгаанаас олж байна. Мэдээж баннерийг хvн л vздэг юм болохоор вэб хуудсанд хандах хэрэглэгчдийн тоог нэмэгдvvлэхээр менежментийн арга, залиудыг хэрэглэсээр байна. 1995 онд “Yahoo”- н вэб хуудсанд ө
дөрт дунджаа 145 сая хэрэглэгч 625 сай удаа ханддаг гэсэн аварга vзvvлэлттэй болжээ. Ингээд тэдний компанийн нэр Yahoo! нь өнөөдөр интернет дэх хамгийн том хайлтын системийн нэг болжээ. Жерри Девид хоёр ч өнөөдөр дэлхийн хамгийн баян залуусын жагсаалтанд зvй ёсоор ордог болжээ.

СОХОР ЗООСНЫ ДУУЛЬ

0 бичлэг
СОХОР ЗООСНЫ ДУУЛЬ
Нэгэн баян эзэн байжээ. Ганц хүүтэй, хүү нь ажилгүй, эрхийн тэнэг юмсанж. Ингээд хүүгээ бага дээр нь засаж авахаар шийдэн өөрийн танил нэгэн баянд зарцлуулахаар өгч гэнэ дээ. Өгөхдөө нөгөө баян эзэнд:
- За чи миний хүүгээр яг нэг жил ажил хийлгэ. Ажлын хөлсөнд нь сохор зоос байхад л болно гэж гэнэ.
Нөгөө баян ямар учиртайг нь гайхаад, гайхаад учрыг нь олсонгүй, намайг сонжиж байж магад гэж бодоод хүүг нь тааваар нь байлган, сайн хувцас, сайн хоолоор хооллосоор яг нэг жил болоод болзсон газартаа хэлсэнийх нь дагуу ганц зоостой авчирч өгчээ. Харих замд нэгэн том мөрөн тааралдав. Мөрний эрэг дээр амарч байхдаа аав нь:
- За миний хүү ажил хийж сурав уу? гэхэд хүү:
- Ажил хийж сурлаа гэж гэнэ. Аав нь ажлын хөлсний ганц зоосыг нь авсанаа мөрний ус руу шидэж орхив.

Лондонгоос түүсэн бодлын хэлхээ

0 бичлэг

Лондонгоос түүсэн бодлын хэлхээ
Энэ оронд ирсэн хэн ч хөдөлмөрлөж байвал, өмсөх идэхийн зовлонгүй амьдардаг. Хүнийг хайрлаж хүндлэхийн сайхныг ард түмэндээ мэдрүүлж, хүмүүнлэг сайхан нийгэм байгуулж чадсан энэ дэлхийн цөөхөн орны нэг юм. Англичуудын эртний шашин шүтлэг, язгууртаны ёс заншилаас улбаатай ч соёл иргэншилтэй нь холбоотой байх. Одоо шинжлэх ухаан. хүнд махан биеээс гадна бас нэг хүчтэй оюун санаа "сүнс"гэж байдгийг хүлээн зөвшөөрч бүр жин хэмжээг тодорхойлсон ажээ. Тэгээд анагаах ухааны зарим эмнэлэгт өвчтөн дээр үүнийг туршиж байгаа гэнэ. Оюун санаа "сүнс" итгэл бишрэл хүчтэй бол хавдар ч эдгэдэг байна.

Бидний эргэн тойронд байгаа оюун санаа "сүнс" ө
дөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байдаг талаар олон жишээнээс ганц нэгийг дурдвал: 2006 онд Британийн хаан ширээ залгамлах хүү Харри, Уиллием. хоёр ээж Диана гүнжийн төрсөн өдөрт зориулж дэлхийн одуудыг цуглуулж том концерт, хөл бөмбөгийн Wimbledon гэдэг задгай стадионд хийх боллоо. Энэ үед нь тасралтгүй ордог борооны улирал эхэлчихээд байв. нөөх бороо үргэлжлээд орсон гэж сонин хэвлэлүүдэд нь бичиж байлаа. Энэ нь ард түмэн үнэхээр Диана гүнжид хайртай байсан тэр концертийг үзэх гэсэн олон хүний сэтгэлийн хүчтэй энерги тэнгэрт \сүнсэнд\нөлөөлж чадсан нь угаасаа ертөнцийн хууль байжээ гэдгийг хүмүүс одоо л ойлгож үнэмшиж байна.

Манайхан уул овоо тахихаар бороо ордог нь олон хүний сэтгэлийн хүчтэй сайн энерги, уул овооны сүнсэнд нөлөөлдөг гэж ярьдагтай адил юм. Бас нэг ийм яриа байдаг ажээ. Гитлер эхлээд Англи руу дайрах төлөвлөгөөтэй байжээ. Тэр ү
ед нь сүм хийдийнхэн, ард иргэд нь цуглаж өдөр шөнөгүй маш их мөргөл залбирал үйлдсэнээр аврагдаж, сүсэг бишрэлээ устгасан коммунист орос руу дайрсан гэж.....

Одоо ч Англичууд энэ дайнд ихэд эмзэглэж, ө
нөөдрийг хүртэл дайнд зориулсан хандив цуглуулж, гашуудлын " тэмдэг"-ийг цэцэрлэгийн хүүхдээс эхлээд төр засгийн удирдлагууд нь хүртэл зүүж явж байна.

...Япон ө
вгөн Морисан тэтгэвэртээ гараад дасгал гимнастик хийхдээ нэг хоёр гурав гэж тоолохын оронд "баярлалаа,баярлалаа" гэж хэлдэг ажээ. Тэгээд өөрийн сонирхлоороо бурханы хөрөг сийлбэрлэн ур чадвар нь улам сайжирч олон тэмцээнд оролцож шагнал урамшил авдаг байна. Хүмүүс сийлбэрийг нь дуртайяа худалдан авч эдийн засгийн хувьд ч орлого сайтай, физологийн хувьд эрүүл чийрэг болж, гадаад дотоод эрч хүч нь энерги \сүнс\ нь сайжирч сэтгэл ханхалуун сайхан амьдарч байна гэж сэтгүүлд бичжээ. Энэ нь хөгшин залуу ялгаагүй эрүүл биед саруул ухаан оршино гэдгийг харуулж байна.

Хүн энэ оюун санаа "сүнсээ" ү
ргэлж сайжруулж амьдрах ёсто ажээ. Ингэж байвал жирийн хүн ч гэгээрэлд хүрч болох гэнэ. Энэ нь санаа сайн бол заяа сайн, сайн санааны үзүүрт тос, бэлэг дэмбэрэлтэй сайхан үг яриатай байвал алс хэтийн ажил үйлс бүтдэг, эзэн хичээвэл заяа хичээнэ гэх мэт манай ардын сургаалтай утга санаа нь таараад байгаа юм.
older post