Wednesday, December 15, 2010

Лондонгоос түүсэн бодлын хэлхээ


Лондонгоос түүсэн бодлын хэлхээ
Энэ оронд ирсэн хэн ч хөдөлмөрлөж байвал, өмсөх идэхийн зовлонгүй амьдардаг. Хүнийг хайрлаж хүндлэхийн сайхныг ард түмэндээ мэдрүүлж, хүмүүнлэг сайхан нийгэм байгуулж чадсан энэ дэлхийн цөөхөн орны нэг юм. Англичуудын эртний шашин шүтлэг, язгууртаны ёс заншилаас улбаатай ч соёл иргэншилтэй нь холбоотой байх. Одоо шинжлэх ухаан. хүнд махан биеээс гадна бас нэг хүчтэй оюун санаа "сүнс"гэж байдгийг хүлээн зөвшөөрч бүр жин хэмжээг тодорхойлсон ажээ. Тэгээд анагаах ухааны зарим эмнэлэгт өвчтөн дээр үүнийг туршиж байгаа гэнэ. Оюун санаа "сүнс" итгэл бишрэл хүчтэй бол хавдар ч эдгэдэг байна.

Бидний эргэн тойронд байгаа оюун санаа "сүнс" ө
дөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байдаг талаар олон жишээнээс ганц нэгийг дурдвал: 2006 онд Британийн хаан ширээ залгамлах хүү Харри, Уиллием. хоёр ээж Диана гүнжийн төрсөн өдөрт зориулж дэлхийн одуудыг цуглуулж том концерт, хөл бөмбөгийн Wimbledon гэдэг задгай стадионд хийх боллоо. Энэ үед нь тасралтгүй ордог борооны улирал эхэлчихээд байв. нөөх бороо үргэлжлээд орсон гэж сонин хэвлэлүүдэд нь бичиж байлаа. Энэ нь ард түмэн үнэхээр Диана гүнжид хайртай байсан тэр концертийг үзэх гэсэн олон хүний сэтгэлийн хүчтэй энерги тэнгэрт \сүнсэнд\нөлөөлж чадсан нь угаасаа ертөнцийн хууль байжээ гэдгийг хүмүүс одоо л ойлгож үнэмшиж байна.

Манайхан уул овоо тахихаар бороо ордог нь олон хүний сэтгэлийн хүчтэй сайн энерги, уул овооны сүнсэнд нөлөөлдөг гэж ярьдагтай адил юм. Бас нэг ийм яриа байдаг ажээ. Гитлер эхлээд Англи руу дайрах төлөвлөгөөтэй байжээ. Тэр ү
ед нь сүм хийдийнхэн, ард иргэд нь цуглаж өдөр шөнөгүй маш их мөргөл залбирал үйлдсэнээр аврагдаж, сүсэг бишрэлээ устгасан коммунист орос руу дайрсан гэж.....

Одоо ч Англичууд энэ дайнд ихэд эмзэглэж, ө
нөөдрийг хүртэл дайнд зориулсан хандив цуглуулж, гашуудлын " тэмдэг"-ийг цэцэрлэгийн хүүхдээс эхлээд төр засгийн удирдлагууд нь хүртэл зүүж явж байна.

...Япон ө
вгөн Морисан тэтгэвэртээ гараад дасгал гимнастик хийхдээ нэг хоёр гурав гэж тоолохын оронд "баярлалаа,баярлалаа" гэж хэлдэг ажээ. Тэгээд өөрийн сонирхлоороо бурханы хөрөг сийлбэрлэн ур чадвар нь улам сайжирч олон тэмцээнд оролцож шагнал урамшил авдаг байна. Хүмүүс сийлбэрийг нь дуртайяа худалдан авч эдийн засгийн хувьд ч орлого сайтай, физологийн хувьд эрүүл чийрэг болж, гадаад дотоод эрч хүч нь энерги \сүнс\ нь сайжирч сэтгэл ханхалуун сайхан амьдарч байна гэж сэтгүүлд бичжээ. Энэ нь хөгшин залуу ялгаагүй эрүүл биед саруул ухаан оршино гэдгийг харуулж байна.

Хүн энэ оюун санаа "сүнсээ" ү
ргэлж сайжруулж амьдрах ёсто ажээ. Ингэж байвал жирийн хүн ч гэгээрэлд хүрч болох гэнэ. Энэ нь санаа сайн бол заяа сайн, сайн санааны үзүүрт тос, бэлэг дэмбэрэлтэй сайхан үг яриатай байвал алс хэтийн ажил үйлс бүтдэг, эзэн хичээвэл заяа хичээнэ гэх мэт манай ардын сургаалтай утга санаа нь таараад байгаа юм.
Гэтэл концерт эхлэхэд бороо зогсож нар гараад, тоглолт дуусмагц ө
Монголын оюун санааны хүч энерги ямар билээ

Бидний амьдарч байгаа энэ нийгэм ч философын талаас нь авч үзвэл ямар нэг бодлуудын, оюун санааны цогцын биелэл юм. Тухайлбал манай төрийг авч яваа хүмүүсийн бодлууд, оюун санааны биелэл нь,одоо ард түмэн бидний амьдралын тусгал гэж хэлж болох юм. Ард иргэд өлсөж байхад ямаанд мөнгө өгөх, өөрсдөө дураар зарцуулах 76 тэрбум төгрөг авах хууль гаргах зэрэг нь тэдгээр удирдагч нарын бодол санааны биелэл шүү дээ.

Тэгэхээр ямар бодолтой хүмүүс энэ нийгмийг хөтөлж яваа нь тодорхой. Бид бүхэн тэдний золиос болон нам эвсэл болон талцаж хоорондоо нохой шиг хэмлэлцдэг. Газар нутгаа гадныханд ө
гч, байгаль дэлхийгээ сүйтгэж байгаа, бохир заваан орчинд тарчиг ядуу амьдарч , хэвлэл мэдээлэл, телевизүүд үргэлж хар мэдээ урсгаж байгаа зэрэг нь дандаа л хар муу энерги хүчтэй цугларах орон зайг бэлтгэн өгч байгаа юм байна.

Ийнхүү хар муу энерги "сүнс" хүчтэй болсноор тухайн газар оронд ган зуд, ө
вчин тахал,газар хөдлөлт зэрэг гамшигууд болдог нь ертөнцийн хууль ажээ. Бид бие биедээ сэтгэлээсээ хандан талархаж, эелдэг зөөлөн үт хэлдэг билүү? Замын бөглөрлөөс эхлээд өглөөнөөс үдэш хүртэл хэрүүл хараалаар дүүрсэн хар энергид умбаж утаа униар, хог новшоор дүүрсэн хотод ид өвдөж зовж шаналахгүй гээд ч яах билээ. Ингэж ард түмний оюун санаа хүчтэй хордож, итгэж бишрэх айж ичих, өрөвдөх хайрлах нинжин сэтгэлээ алдсаар байна. Манай нийгэмд нэн даруй бүх нийтийн оюун санааны гэгээрэл хэрэгтэй юм байна.

Хүн болгон дотоод хүч чадал оюун санаагаа /сүнс/ сайжруулан, аливаа зүйлийг дандаа сайн талаас нь харж, монголчуудын ярьдагаар бэлэг дэмбэрэлтэй сайхан ү
г хэлж байх нь зүгээр ч нэг мухар сүсэг биш гэдгийг одоо материалаг зүйлээр хангагдаж хөгжлийн өндөр төвшинд очсон орныхон ч анзаарчээ. Тэдний зарим нь элбэг хангалуун амьдрал байлаа ч аз жаргалгүй хар тамхинд донтож, амиа хорлох зэрэгт яагаад хүрдэг вэ гэхээр сэтгэлийн амар амгалан дутагдаснаас л болдог байна.

Лондонгийн тухай ярьснаа хадуурлаа гэж бодож магадгүй. Энд хүн богинохон амьдрах насаа утга учиртай, зорилготой зөв амьдрах талаар зааж сургадаг "Life coach", "Нарру science" гэх мэт байгууллага газрууд байна. Эдгээрийн ном сургаалийг судалчихсан монгол залуус, Монголын залуу ү
е хүмүүнлэг ёс суртахуунтай байж Монгол улс хөгжинө. Иймд ирээдүй хойч үе хүүхэд залуучуудад туслая, ном сургаалийг нь орчуулж гаргая, заая гэж байсан нь үнэхээр сайхан санагдсан.

Одоо интернетээр зарим залуусын бичсэн санал сэтгэгдлийг харахад айдас, ичдэс хүрмээр, нурууны хүйтэн хөлс асгармаар, амнаас унамааргүй муухай муухай ү
г бичсэн байдаг. Ээ бурхан минь, бид ямар залуу үеийг өсгөж хүмүүжүүлж вэ гэж дуу алдмаар... Эдгээр залуус лав траншейных биш нь мэдээж, ямар нэг компани, албан газарт, бүр засаг төрд ажилладаг, сурдаг зохих хэмжээний боловсролтой залуучууд байгаа шүү дээ. Хэнд ямар ухаан байна тийм л үг гардаг гэдэг дээ. Залуу үедээ ёс суртахуун, хүмүүнлэг талаас нь ямарч нөлөө үзүүлж чадаагүй эцэг эхчүүд бид буруутай, үндэсний ёс заншил, шашинаа мэдэхгүй,төр засгийн бодлогоч гэж байхгүйтэй бас холбоотой байх.

Одоо ихэнх хүмүүс буруу аргаар хөрөнгө мөнгөтэй болж аархан тансаглаж, элдэв булхай нүгэл санаатай санамсаргүй ү
йлдээд түүнийгээ лам, бөөд мөнгө өгч аргалуулаад болно гэж бодоцгоож байгаа нь их эндүүрэл ажээ. Өөрөө л мунхагийн харанхуйгаас салж чадаагүй цагт яг л тийм харанхуй ертөнцөд татагддаг байна. Үүнийг энэ цагийн гэгээрсэн хүмүүсийн нэг болох Далай багш маш тодорхой хэлсэн байдаг "Өөрийн сэтгэлээ өчүүхэн ч гэгээрүүлээгүй бол өндөгөө цоортол "маани" уншаад, уншуулаад нэмэргүй" гэж.

Ө
лсгөлөн хүмүүст гэгээрлийн тухай ярих гээд ч яах билээ. Эхлээд гэдэс цатгалан,мөр бүгэн, бүгд толгой хорогдох оронтой байлгах наад захын амин чухал бодлого, сэтгэл манай төр засгийг удирдаж байгаа эрхмүүдийн хийх ёртой ажил шүү дээ..

Лондон хот Л.Бор

0 бичлэг: